logo
АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Цааш нь
АХЛАХ МЕХАНИКИЙН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Ашиглах
Цааш нь
ЗАСВАРЫН ИНЖЕНЕРИЙН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Ашиглах
Цааш нь
ЗАСВАРЫН МАСТЕРЫН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Ашиглах
Цааш нь
ЗАСВАРЫН ТӨЛӨВЛӨГЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Ашиглах
Цааш нь
СЭЛБЭГ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Ашиглах
Цааш нь
УУРХАЙН ЗАСВАРЫН ИНЖЕНЕРИЙН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Ашиглах
Цааш нь
УУРХАЙН МЕХАНИКЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Ашиглах

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

АХЛАХ МЕХАНИКИЙН  АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Ажлын байрны зорилго: Тухайн хариуцсан чиглэлийн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажилд бусад механикуудыг ахалж, чиглүүлж ажиллана. Монгол улсын Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу “кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч”-ийн үүрэгт ажлыг холбогдох эрхийн үнэмлэхийг үндэслэн гүйцэтгэнэ. Монгол улсын Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу “Краны АА-ны хяналт хариуцагч”-ийн үүрэгт ажлыг холбогдох эрхийн үнэмлэхийг үндэслэн гүйцэтгэнэ.Монгол улсын Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу “Бүрэн бүтэн байдал хариуцагч”-ийн ажлыг холбогдох эрхийн үнэмлэхийг үндэслэн гүйцэтгэнэ. Хэлтэсийн удирдлагаас өгсөн үүрэг, ээлжийн хуваарийн дагуу ээлж ахалж ажиллах.

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

ЗАСВАРЫН ИНЖЕНЕРИЙН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Ажлын байрны зорилго: 1.Төрөл бүрийн суурь машин дээр ажиллах, багаж төхөөрөмжийг угсарч, эвдэрсэн эд анги, багаж хэрэгслийг сэргээн засварлаж нөөцөнд хадгалах; 2.Гар багаж, суурь машин, будаг, бусад хэрэгслийг хүлээн авах, хадгалах, бүртгэх, олгох, ангилах, багажны аливаа эвдрэл гэмтэл, алга болсон эсэх мөн элэгдлийг холбогдох удирдлагад мэдэгдэх, шаардлагатай багаж хэрэгслийн захиалга гаргаж сэлбэгийн ажилтанд өгөх ажлыг хариуцах; 3. Ажилтнуудыг сургаж, чадавхжуулах; 4. Нэгжийн удирдлагаас өгсөн үүрэг, ээлжийн хуваарийн дагуу ээлж ахалж ажиллах.

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

ЗАСВАРЫН МАСТЕРЫН  АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Ажлын байрны зорилго: Засварын ээлжийн мастер нь Хөрөнгийн удирдлагын үйл ажиллагаа (AMPS)-ны төлөвлөлт, хэрэгжилт ба сайжруулалтыг удирдах, чиглүүлэх, зохицуулах үүрэгтэй бөгөөд өдөр тутам, долоо хоног тутмын засварын ажлыг графикийн дагуу аюулгүй ажиллагааг хангаж ажиллахад гол анхаарлаа хандуулна. Ээлжийн мастер нь ээлжийн гол сүпервайзер байна. Үндсэн хөрөнгийг удирдан зохицуулах процессын богино хугацааны гүйцэтгэл, төлөвлөгөөний хэрэгжилтэд анхаарч ажиллана. Монгол улсын Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу “кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч”-ийн үүрэгт ажлыг ажлыг холбогдох эрхийн үнэмлэхийг гүйцэтгэнэ. Хэлтсийн удирдлагаас өгсөн үүрэг, ээлжийн хуваарийн дагуу ээлж ахалж ажиллах.

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

ЗАСВАРЫН ТӨЛӨВЛӨГЧИЙН  АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Ажлын байрны зорилго: Уул уурхайн хүнд машин механизм болон уурхай дээр ашиглагдаж байгаа бүх техник, тоног төхөөрөмж (Дизель цахилгаан үүсгүүр, зөөврийн гэрэлтүүлэг болон зөөрийн дизель хөдөлгүүртэй усны насос г.м)-д мэргэжлийн түвшинд засвар үйлчилгээ хийх; шаардагдах сэлбэгийн захиалгыг гаргаж өгөх; засвар үйлчилгээтэй холбоотой бичиг баримт хөтлөх; орон нутгийн болон улсын хэмжээний хууль, дүрэм, журмыг хангаж ажиллах

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

СЭЛБЭГ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ  АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Ажлын байрны зорилго: Засварын хэлтсийн сэлбэг, эд ангийн бүхий л хөдөлгөөнийг хариуцна. Үүнд: шаардагдах сэлбэг, эд ангийн хэрэгцээг тогтоох, компанийн өөрийн болон нийлүүлэгч байгууллагын агуулахад тэдгээрийн байгаа эсэхийг тогтоох, худалдан авалт болон нөөцийн захиалгыг гаргах, нийлүүлэгч болон худалдан авалтын хэлтсийн тусламжтайгаар эд анги нийлүүлэх, эцсийн хэрэглэгчид хүргүүлэх. Монгол улсын Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу “Бүрэн бүтэн байдал хариуцагч”-ийн ажлыг холбогдох эрхийн үнэмлэхийг үндэслэн гүйцэтгэнэ. Монгол улсын Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу “Краны АА-ны хяналт хариуцагч”-ийн үүрэгт ажлыг холбогдох эрхийн үнэмлэхийг үндэслэн гүйцэтгэнэ.

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

УУРХАЙН ЗАСВАРЫН ИНЖЕНЕРИЙН   АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Ажлын байрны зорилго: Засвар, үйлчилгээний ажлыг зохион байгуулан, уурхайн тасралтгүй, хэвийн ажиллагааг хангах.

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

УУРХАЙН МЕХАНИКЧИЙН   АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Ажлын байрны зорилго: Уул уурхайн хүнд машин механизм болон уурхай дээр ашиглагдаж байгаа бүх техник, тоног төхөөрөмжид мэргэжлийн түвшинд засвар үйлчилгээ хийж, тэдгээрийн хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах.