Ажлын байрны зорилго: Байгууллагын хэмжээнд айл өрх, аж ахуйн нэгжүүд дээр ашиглагдаж буй нэг ба гурван фазын мөн дэд станцуудын 100В-ын тоолууруудын, алдаа, нарийвчлалыг тодорхойлж, тэдгээрийн тохируулга болон угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн хэрэглэгчдийн болон дэд станцуудын тоолуурын ашиглалтын түвшин, бүрэн бүтэн байдал, угсралтын хэлхээнд үнэлэлт дүгнэлт өгч, хяналт хийж, судалгаа, дүгнэлт гаргаж ажиллах
Ажлын байрны зорилго: Байгууллагын хэмжээнд айл өрх, аж ахуйн нэгжүүд дээр ашиглагдаж буй нэг ба гурван фазын мөн дэд станцуудын 100В-ын тоолуурууд, хэмжүүр, хэмжих хэрэгслийн гэмтлийг арилгах, тэдгээрийн засвар, угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн хэрэглэгчдийн, дэд станцуудын тоолуур, хэмжүүр, хэмжих хэрэгслийн ашиглалтын түвшин, бүрэн бүтэн байдал, угсралтын хэлхээнд үнэлэлт дүгнэлт өгч, хяналт хийж, судалгаа, дүгнэлт гаргаж ажиллана.
Ажлын байрны зорилго: Зохих дүрэм, журмын дагуу хэлтэст ирүүлсэн техникийн нөхцөл хүссэн хэрэглэгчдийн хүсэлтийг хүлээн авч судлан байгууллагын эзэмшлийн түгээх, хангах шугам сүлжээ түүний техникийн хэтийн бодлогод нийцүүлэн цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангасан техникийн нөхцөл олгох ажлыг зохион байгуулах.
Ажлын байрны зорилго: Байгууллагын хэмжээний тоног төхөөрөмжийн их, урсгал засвар, хөрөнгө оруулалтаар авах эд хөрөнгийн жагсаалтыг нэгтгэж гаргах, төлөвлгөөөнд тусгаж батлагдсан бизнес төлөвлөгөөний дагуу засварын ажлыг чанартай хийгдэх нөхцлөөр хангаж хяналт тавих, гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж үнэлгээ өгөх, засварын олон жилийн графикийг мөрдүүлэх, ажлын төсөв зохиолгох.
Ажлын байрны зорилго: Байгууллагын хэмжээнд үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага болон айл өрхийн нийт хэрэглэгчидтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулах болон дүгнэх явцад хяналт тавих, борлуулалтын орлого цуглуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, компаниас үзүүлэх үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулах, цахилгаан, эрчим хүчний хэрэглээний мэдээллийг шуурхай хүргэх, хэрэглэгчтэй харилцах ажлын арга менежментийг сайжруулах, компаниас үзүүлж буй үйлчилгээг боловсронгуй болгох
Ажлын байрны зорилго: Байгууллагын хэмжээнд түгээх, хангах болон хэрэглэгчийн сүлжээний төлөв байдал, цахилгаан системийн хэвийн горимыг тодорхойлох, түүнийг тодорхойлогч цахилгаан параметрүүдийг олоход чиглэсэн горимын тооцоог хийж гүйцэтгэнэ. Тодорхойлсон хэвийн горимын дагуу байгууллагын түгээх, хангах болон хэрэглэгчийн сүлжээ, цахилгаан тоноглолууд эдийн засгийн хувьд хамгийн ашигтай нөхцөл, техник стандартын зөвшөөрөгдөх хэмжээндээ ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах. Төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэлийн ажлыг хийх техникийн бичиг баримтыг бүрдүүлэх, стандарт, техникийн бодлогын бичиг баримтыг боловсруулахад оролцох.
Ажлын байрны зорилго: Байгууллагын хэмжээнд цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын түвшинг тогтоох, хяналт тавьж ажиллах
Ажлын байрны зорилго: Цахилгаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах. Цахилгаан тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээ болон цахилгааны үр ашигтай хэрэглээ, хэмнэлттэй холбоотой зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх
Ажлын байрны зорилго: Байгууллагын хэмжээнд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдийн цахилгаан параметрүүдийг хянах.